Тренд сэдэв

Менингококкт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
2024, 12 сар 24. 13:01

Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.Хэрхэн халдварлах вэ?Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг

Энхийг сахиулагчдыг албаны шагналаар шагналаа
2024, 11 сар 25. 14:46

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол гардууллаа. Онцгой байдлын байгууллагаас  тус ээлжинд 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Ахлах дэслэгч цолыг НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Нарантуяа, ахлах ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч Э.Батлхагва, ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шалган нэвтрүүлэн, дэд ахлагч О.Бат-Эрдэнэд олгосон бол “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр нэг, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр дөрөв, “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр зургаан алба хаагчийг шагналаа. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Эх орныхоо болон Онцгой байдлын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн алба хаагч та бүхнээрээ бахархаж байна



shaazgai.info © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com