Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол гардууллаа. Онцгой байдлын байгууллагаас тус ээлжинд 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Ахлах дэслэгч цолыг НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Нарантуяа, ахлах ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч Э.Батлхагва, ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шалган нэвтрүүлэн, дэд ахлагч О.Бат-Эрдэнэд олгосон бол “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр нэг, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр дөрөв, “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр зургаан алба хаагчийг шагналаа. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Эх орныхоо болон Онцгой байдлын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн алба хаагч та бүхнээрээ бахархаж байна
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд "Мөнх ариун булаг" ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2024 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ